THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Saturday, September 11, 2010

Анхны минь хайр .....Өгүүллэг......



Цав цагаахан цасан авхай тэнгэрт бүжсэн яг л тэр ариухан гэгээхэн хайр шиг жиндүүхэн ч гэлээ зөөлхөн дулаахан өвлийн тэр л өдөр ................. Гадуур гарч элдвийг сонирхмоор ч юм шиг, эсвэл зурагныхаа өмнө суугаад дуртай чипсээ идээл элэг хөшөөм инээдтэй кино үзмээр ч юм шиг ......хэмээн Анхил гиюүрэн цонхоор бүжин будрах цасан авхайг мишээн ажсаар.....

Лалалалал эзэн минь эээ таньд мессеж ирлээээ......... ёоооох цочсон гэж яаваа....“Hi zavtai bga bizdee, hoyulaa unuudur joohon delguur hesii. Hulanka ni” гэжээ. Оюутны өвлийн амралт нь эхэлчихсэн болохоор Анхил ингээд гэртээ хийх юмаа олж ядаад сууж байгаа нь энэ байхгүй юу даа. Тэрнээс биш хичээл, номийн сан, гэр, найзууд гээд тун завгүй байдаг.<!--[endif]-->
“ok hairiig tatsan naizuushkaaa minee tegvel manaidaa hureed iree tegeed 2ul yavii” гэж хариу бичив.
Анхил маань энэ жил 1-р курсийн оюутан хирэндээ л том хүн болсон гэхдээ л өөлхөн жоохон хүүхэд шиг. Гайгүй сайн толгойныхоо ачаар МУИС-ийн өндөр босгийг торох ч үгүй даваад алхсан ухаалаг охин. Анхилийг гэрийнхэн нь гадаадад сургуульд явуулий гэсэн боловч угаасаа л багынх нь мөрөдөл болсон МУИС-ийн харилцаанд орсон болохоор нөгөө л гэм биш зан болсон эрх дураараа зангаараа ээж аавийнхаа үгнээс зөрөөд эндээ үлдсэн. (Би л лав явах байсиймдаг)
За байз гадаа ч уг нь гайгүй дулаахан байна даа юу өмсдийн билээ дээ гэж бодсоор энэ өвөл эгчийнхээ германаас явуулсан дэгжин шигтгээтэй хар ноолууран Baby doll- оо богино өмдтэйгөө хослуулаад алтлаг шар боронзон бэлт зүүгээд их л чамирхан тольноохоо өмнүүр эргэлдэн, тун дажгүй хүн ер нь өөртөө л таалагдаж байвал тэгээл nice..... Хөнгөхөөн make-up хийгээд гадуур хувцасаа өмсөн гарч иртэл яасан их уддийин тольний өмнө 80 жил эргэлдээд муу найзийгаа мартах дөхсөнийг чинь мэджийшүү!!!!!! ёоох хөлдөж үхэх гэжийна, танай 8 давхарлуу явахаас залхуураад... гэчихсэн Хуланка нь жаахан даараад хацар нь улайчихсан үглэчихсэн зогсож байлаа. Хуланка Анхилийн бүр цэцэрлэгт байхаасаа л найзалсан хамгийн эрхэм хүмүүсийн нэг нь. Тэр удахгүй америкруу сурахаар явна. Анхил хайртай найзийгаа холийн оронруу явуулна гэж бодохийг ч хүсэхгүй байгаа. Их санах болохоор.
Ёстой л нөгөө зүү орох зайгүй 2 найз элдвийг шулганасаар дэлгүүр хэсэн явж байлаа. Анхил энгийн даруухан хэрнээ нэг л оньсого шиг битүүлэг бөгөөд өндөр биш ч туранхай цэвэрхэн нүдэнд дулаахан хөөрхөн охин. Түүний урт шулуун үс нь түүнийг улам ч чимэн ёстой л донжтой зохидог. Ер нь бол ямар ч залуу түүний хажуугаар нь харц хаяхгүй байхийн аргагүй хүнийг татах нэг л увидас бүхий эрэвгэр алаг нүдтэи. Хуланка Харин тэс өөр хэлье гэснээ хэлчихдэг мөрөөдөмтгий бас ч үгүй Анхилаас дутахааргүй эвлэгхэн хөөрхөн охин. Тэднийг хөтлөлцөөд гадуур явж байхад нь харахгүй зөрөн өнгөрөх залуу байтугай охид ч байхгүй гэхэд  хилсдэхгүй .
Замын эсрэг талын дэлгүүрт шинэ жилийн уур амьсгал оруулсан тоглоом гацуурийг сонирхон дэгдэн гүйж яваа манай 2 хөөрхнөө машин ирж явааг ч анзаарсангүй. Өнөөх машин яг тэр 2-ын урд ирээд зогсов. Аз болоход бэртэж гэмтсэн хүн байсангүй. Анхил айсандаа хөшиж хамаг биеийнх нь  хүйтэн хөлс гараад айсандаа чичирч байв. Хуланкаагийн Анхилаа зүгээрүү гэж  байдгаараа сандран хашгирах нь үл мэдэг сонсогдох шиг л болоход хэн нэгэн танихгүй залуугийн Яанаа уучлаарай та 2 зүгээрүү гэх сандарсан хоолой сонсогдоход Анхил тур зуурийн саатлаас ангижирч хүн амьтан ялгаж харахтайгаа боллоо.
Хүслэн 2 охинийг машиндаа суулгаж улдээгээд тэднийг дулаацууулж тайвшруулах ямар нэг халуун уух юм авчирахаар харайлгалаа. Манай 2 хөөрхнөөг дайрч нөгөө ертөнцөд илгээх дөхсөн залууг Хүслэн гэнэ. Хүслэн КТМСийн 2-р ангийн оютан. Хэнд ч гологдохооргүй нэг л эгдүүтэй царай, ухаалаг дөлгөөхөн яриатай даруухан энэ залууг найзууд нь охидуудтай зөндөө их танилцуулж өгдөг ч тэр хайртай ээждээ ч зав гаргаж чаддаггүй юм чинь юун тэр охидууд ажил хичээл гэж л гүйдэг. Энэ нь түүнд хааяа уйтгартай мэт боловч тэр энэ бүхэндээ дуртай.
Гэтэл саяхан дайрчих дөхсөн эрэвгэр бөгөөд ихэмсэг нүдтэй хөөрхөн охин хожим түүний амьдралыг хэрхэн өөрчилөхийг төсөөлөөчгүй байв.
Халуун каппуццино уугаад арай л дээрдсэн 2 охин үг дуугарахтайгаа болж Хуланка хэзээний л сурсан зангаараа Хүслэнд сургааль айлдаж гарав. Манай 2 хөөрхнөө юун дэлгүүр хэсэх манатай бушуухан харихын түүс Хүслэн тэр 2-г гэр гэрт нь  хүргэж өгөхөр болж эхлээд Хуланкаг хургэж өгөөд Анхилийг хүргэж өгөхөөр гэрийг нь заалган явж байлаа. Тэд замдаа нэг нэгэндээ болгоомжтой явж бай хэмээн бас л сургамжилсаар.
Анхилын гэрийн гадаа ирээд Хүслэн гэнэт түүнээс утсыг нь асууж орхив. Нөгөө охидоос зайгаа барьж явдаг залуу яагаад ингэснээ өөрөө ч мэдэсэнгүй. 9929 *****.
 Анхил уг нь  10 жилд байхдаа үерхдэг хөвгүүнтэй байсан гэхдээ тэрийг зүгээр л энгийн гэнэн насны шохоорхол болгоод өнгөрсөн. Яагаад ч юм саяны залуу Анхилд нэг л дотно, ер нь дажгүй залуу шиг санагдаад явчив. Анхилыг сургуулийнх нь  залуучууд хирэндээ л өөрийн болгох санаатай эргүүлж тойруулдаг боловч Анхил тэднийг тоож хардаг ч угүй. Түүнд зугаагаа гаргах хоромхон зуурын шохоорхол хэрэггүй гэдгийг сайн мэдэх бөгөөд үүнийгээ ч өөрийнхөө дүрэм болгоод дотроо хадгалчихсан. Би одоо яагаад саяны хэн ч билээ танихгүй, Хуланка бид 2-г дайрах шахсан залууд утсаа өгчвө балай юм аа битгий яриасай гэж үглэсээр гэртээ орж ирээд Хуланкаруу яриад зүгээр харьж ирснээ хэлчихээд усанд ороод унтахаар хэвтлээ.
........Хуланка хоёулаа үргэлж сайн найзууд байх болно шүү гэж зүүдэлсээр Анхил нойрноосоо сэрлээ..... Яасан гого өдөр вэ нар дулаахан ээгээл ....... өчигдөр орсон цагаахан цас Уб хотыг нэгэнт хучжээ. Хүслэн шөнөжингөө нөгөөх нууцлаг хөөрхөн нүдийг зүүдэлж хоножээ. Энэ нь түүнд нэг бодлын таатай ч юм шиг. Тэр өдрөөс хойш өнөөх хөөрхөн охиныг ахиад нэг харах юмсан гэх нууцлаг хүсэл түүнийг хатгаад байх болжээ. Гэнэт түүний утасны дугаарыг авснаа санаад түүний сэтгэлд бүүр баяр хөөр ч болох шиг.
-Байн уу
-Байнаа байна. Сайн уу, уучлаарай би нөгөө юу,  дээр чамайг дайрах дөхсөн Хүслэн байна аа. Санаж байн уу. Чи сайн байгаа юу гээл сандарсандаа урсгаж гарлаа
-Аан. Сайн сайнуу.
-Юу хийжийна өнөөдөр завтай юу гээд гэнэт асуучихснаа гэнэт өөрийгөө гайхаж орхив.
-Аан юу завтай гээд хэлж байхдаа Анхилийн хацар үл мэдэг халуу оргин улайж байх шиг санагджээ.
Тэр 2 Irish pub-д 6 цагт уулзахаар болов. Тэд дахин бие биенээ харж байгаадаа хэн хэн нь дотроо их л баяртай байлаа Анхил хэдийгээр Хүслэнгээс арай л жоохон харагдаж байсан ч тэд бие биедээ үнэхээр их таалагдаж байлаа. Тэр мөчид дэггүй бяцхан далавчтай жаал тэдний зүрхийг хэзээ ч салгахгүйгээр хайрийн сумаар харваж орхисымдаг. Хоёулангийх нь зүрх тэр шөнө нэг л өөр цохилж байх шиг санагдаж байсан нь хайр ирснийх болов уу. Гэвч бас нэгэн хүний гэнэхэн зүрх нь догдлон ийм хайраар цохилж буйг тэд яахан мэдэх билээ.
Тэд бараг л өдөр бүр уулзаж ёстой л наалдан падаар наацан юм шиг хосууд үеийнхнийхээ нүдийг хужирлах болов. Өдөр хичээлээ тарахаар л Хүслэн Анхилруугаа яаран ирж хичээлийн зай завсраар уулзалдан хичээлээ тараад хэдэн жил уулзаагүй юм шиг удтал тэврэлдэн зогсоцгооно. Энэ бүх л аз жаргалтай мөчүүдээ Анхил ганцхан найздаа л гэж Хуланкад нэг бүрчлэн ярих тоолонд нь Хуланкагийн зүрхийг зүүгээр хатгах шиг болдог байсныг Анхил маань  даан ч мэдэхгүй нь харамсалтай гэхдээ мэдвэл бүүр ч харамсмаар юм болно. Байнга ажил, хичээл, гэр гэж гүйж явдаг завгүй залууг өөрөөсөө ялигүй дүү жоохон охиноос салж чадахаа байн өөрсдийг нь хүртэл тоохгүй байгаад нь Хүслэнгийн найзууд гомдож байсан ч цаанаа найзыгаа ийм хөөрхөн ухаалаг охинтой найзлах болсонд нь баярлаж байлаа.
 Хааяа хааяа Анхил Хуланка 2 Хүслэнгийн найзуудтай уулзан бяцхан шоудана. Хуланка энэ л үед Хүслэнд жаахан ч болов ойртдог боловч хамгаас хайртай найзыгаа гомдоочихно гэж эмээн дэмий л Хүслэнг нууцхан хайрын харцаар далдхан ширтдэг байв. Хүслэн Анхил 2-г тэврэлдэн нялуурахыг харах нь түүнд бараг ухсэнээс ч долоон дор байсныг нэг хүн бас анзаарчээ. Мэдээж үүнийг Анхил Хүслэн 2 яаж ч анзаарах вэ дээ. Тэнгис бол Хүслэнгийн ганц сайхан найз нь  бөгөөд Хуланкаг анх харснаасаа хойш бараг л анхны харцаар дурлаж орхижээ. Үүнийг Хүслэн Тэнгис 2-оос өөр хүн мэддэггүй бөгөөд тэд уулзалдах болгондоо л Хуланка Тэнгис 2-г холбох гээд байгаа нь Манай Хуланкад дэндүү хэцүү,  боож үхмээр ч юм шиг санагдана. Даанч Тэнгисийг Хуланка тоож харахгүй,  яаж ч харах вэ дээ сэтгэл нь өөр тийш яваад нүд нь хаагдчихсан байгаа юм чинь. Энэ нь бас давхар Тэнгисийг ч үхмээр байдалд оруулж байв. Өөрийнх нь хайртай охин хамгийн сайн найзад нь хайртай байдаг. Гэтэл Хуланка битүүхэн дотроо........
Яасан хэцүү юм бэ. Хэн нэгэн гэнэн алдаа хийвэл соёолж байгаа хөөрхий бяцхан хайрын цэцгийг үндэснээс нь сугалаад хаяхад үнэхээр ойрхон болоод байна, гэсэн бодол агуулна.

-Байн уу Хүслэн үү? Хуланка байнаа. Чи яг одоо Анхилд хэрэгтэй байна, тэдний гэрт хүрээд ир ..........дийийийид.....дийийийийийдд...
Хүслэнгийн хоолойд бөөн хар юм тээглээд хамгаас хайртай Анхилханд нь муу болж гэж бодон яарч явахад ядаж замын түгжрэл болчихож .......
Бөглөрч түгжирч явсаар арай хийн ирэхэд Анхилынх нь орцны гадаа Хуланка зогсож байв. Юу болсон, яасан бэ Хуланка дуугараачээ миний хайр хаана байнаа. Тэр яасан гэж гарнаас нь тас атгаад галзуу хүн шиг утга учиргүй асуултаар Хуланкаг булж байв. Чимээгүй ээ.  Юу ч болоогүй би харин гээд Хуланка Хүслэнгийн уруул дээр үнсээд авлаа. Үүнийг чимээгүйхэн харан зогссон Анхил тэдний араас аз жаргал хүсий гээд гүйгээд гэрлуугээ орчив. Хүслэн Хуланкаг бараг түлхэж унагаад нэг муухай хараад Анхилын араас гүйн гэрийнх нь үүдэнд очсон ч тэр хаалгаа нээсэнгүй. Харин утсаар Та 2 гого харагджийнаа Good luck гэчээд утсаа таслаад хаачихав.
Хүслэн өөрт нь итгэхгүй байгаа хайртдаа үнэхээр их гомдож байлаа. Мэдээж Хүслэн Анхилд л хайртай. Энэ бүхнийг Хуланка хийчихжээ. Яг л тэр гэнэхэн алдааг ......
Тэр Анхилд очоод Хүслэн чамд биш надад хайртай гэж өөрөө хэлэн, одоо намайг эндээс ирж авна, итгэхгүй бол өөрөө хар гэчээд Хүслэнг Анхилын гэрийн гадаа дуудаж авчраад үнсээд авсан нь тэр байж. Харин түүнийг түлхэхийг дэндүү гомдсон Анхилхан маань  харж амжаагүй ...........
Тиймээ Хуланка алдаагаа ойлгож уучлал гуйсан. Хүслэн уучилсан. Тэгээд жинхэнэ хайраа олж авсан Тэнгисийгээээ......
 Гадаа хайрын хавар аль хэдийн ирсэн боловч Хүслэн нөгөө л хуучин хичээл ажил гэж гүйдэг завгүй хүйтэн залуу хэвээрээ болжээ. Хайртай Анхилаас нь бүтэн жил ямар ч чимээгүй. Яг л нэг жилийн өмнө хайрт нь  түүнийг орхиод ор сураггүй яваад алга болоод ирээгүй л..........................
 -Hey залуу гялс Чингис хаан онгоцны буудал дээр хүрээд ир
-Яах гэж байган бэ?
-Дуугүй хурдан хүрээд ирэээээ бушуулаа...
дийийд...дийид
 Ингэж хэлээд Тэнгис утсаа тасалчихав. Гайхаж орхисон Хүслэн нэг их яаралгүй шиг яваад очив. Гэтэл Тэнгис учиргүй түүнийг чирэн олон хүний дундуур чихэлдэн явсаар арай хүн багатай газар ирэн зогслоо. Юу вэ, энд юу хийж байгаан. Энд юу хийж байгаан надаар яах гэсийн гэтэл Сайн уу,  Хүслээн гэх хайрынх нь энхрий ялдам хоолой нь яг мөн байв. Зүүдлээгүй байгаадаа гээд эргээд хартал хайртай Анхилхан нь инээмсэглэн зогсож байлаа. Тэр улам ч хөөрхөн болчихжээ.
Тэд бие биенээ ямар их санаснаа энэ мөчид дэндүү ихээр мэдэрч байлаа бүр зүрхэндээ....
Хайр нь бүгдийг нь мэднээ Хуланка надаа хэлсээн. Харин чамдаа хайртай байж итгээгүйд минь уучлаарай. Одоо хоёулаа үүрд хамт байнаа хайртай гээд нөгөө л хөөрхөн нүднээсээ том том нулимс унаган Хүслэнгээ тэвэрсээр л..................
Анхил энэ хугацаанд Германд байдаг эгч дээрээ очоод иржээ. Хүслэн Анхилынхаа хөөрхөн жижигхэн дулаахан гарыг нь ахиад хэзээ ч алдахгүйгээр атгасаар явлаа....
Манай хэргийн эзэн хэнгэргийн дохиур Хуланка маань одоо Америкт  байгаа сайн суржаагаа гэсэн. Тэнгис тэр 2 одоо хамт сурж байгаа.
Жинхэнэ гол хайрын бурхад харин үнэхээр аз жаргалтай байгаа. Baby-тэй болсон.
Гал халуун хайранд шатаж ганцхан чамайг л хайрлая
Гарцаагүй үхэх орчлонд ганцхан чамайг л хайрлая
Сартай шөнийн зүүд юм гээд ганцхан чамайг л хайрлая.

Таны өндөр хэн бэ гэдгийг чинь хэлээд өгнө....

145
Та бол хvчирхэг, гэрэл цацруулсан, бага зэрэг зєрvvд хvн. Таныг идеалист гэж хэлж болно. Та орчин тойрноо сайжруулахын тулд хичээн зvтгэдэг.
Бусад хvмvvс тантай эн зэрэгцэнэ гэдэг тун хэцvv - оюун ухааны хувьд ч тэр, бие физиологийн хувьд ч тэр.
Мєн та их биеэ даасан, аливаа зvйлийг ганцаар шийдвэрлэхийг илvvд vздэг.
Ихэнхи хvмvvсийг бодвол та намхан.
Гэхдээ таны єндєр бол дундаж Гватемалын эмэгтэйн єндєр юм.
147
Та бол vнэнхvv адал явдал хайгч юм. Таны амьдрал сэтгэл хєдєлгємєєр зvйлсээр дvvрэн.
Та бусдыг єєрийн хvсэл зорилгодоо нийцvvлэхдээ тун гарамгай.
Бусдад нээлттэй, маш амархан харилцаа холбоо тогтоож чаддаг. Та найз нєхєд олонтой хvн.
Танд амьдрах арга зам маш олон бий. Маш олон боломжууд таны ємнє байна.
Ихэнхи хvмvvсийг бодвол та намхан.
Гэхдээ таны єндєр бол дундаж Гватемалын эмэгтэйгээс илvv єндєр юм.
150
Та цаанаасаа заяагдсан харилцагч хvн. Бусдыг ойлгох чадвар тань дэндvv сайн.
Та их єгєємєр, нигvvлсэнгvй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог.
Нээлттэй, єгєємєр зvрх сэтгэлтэй учраас олон хvн таныг хvндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан.
Таны єндєр бол дундаж Перув эмэгтэйн єндєр юм.
152
Та бол vнэнхvv адал явдал хайгч юм. Таны амьдрал сэтгэл хєдєлгємєєр зvйлсээр дvvрэн.
Та бусдыг єєрийн хvсэл зорилгодоо нийцvvлэхдээ тун гарамгай.
Бусдад нээлттэй, маш амархан харилцаа холбоо тогтоож чаддаг. Та найз нєхєд олонтой хvн.
Танд амьдрах арга зам маш олон бий. Маш олон боломжууд таны ємнє байна.
Таны єндєр бол дундаж Виетнам эмэгтэйн єндєр юм.
155
Та цаанаасаа заяагдсан харилцагч хvн. Бусдыг ойлгох чадвар тань дэндvv сайн.
Та их єгєємєр, нигvvлсэнгvй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог.
Нээлттэй, єгєємєр зvрх сэтгэлтэй учраас олон хvн таныг хvндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан.
Таны єндєр бол дундаж Мексик эмэгтэйн єндєр юм.
157
Та тун эмзэг, сvнслэг хvн. Таны сэтгэл хєдлєл их гvн гvнзгий. Таны дотоод сэтгэлийг єнгийн харвал гvн ухаан, яруу найраг vнэртэх болно.
Та ямар ч зvйлийг нэвт шувт харж, бодож чаддаг. Жаахан vл итгэгч байх хандлагатай.
Маш зєрvvд байх хандлагатай. Єндєр шаардлага тавьдаг, тєгс байдлыг эрхэмлэдэг. Ганцаараа ажиллахыг илvvд vздэг. Шаргуу хєдєлмєрч, ямар ч алдаа гаргахгvй.
Таны єндєр бол дундаж Япон эмэгтэйн єндєр юм.
160
Та ухаалаг, бат бэх тогтвортой хvн. Таны мєрєн дээр байгаа толгой чинь их хvчирхэг юм шvv. Зан чанарын хувьд шvvмжлэлтэй ханддаг.
Чин зоригтой, амжилтын тєлєє гvйдэг.
Аливаа зvйлд хязгаарлагдах дургvй, дvрэм журамд боолчлогдохыг хvсдэггvй. Гэхдээ тэдгээрийг даван туулах тэсвэр тэвчээр, нєєц боломжтой.
Таны єндєр бол дундаж Солонгос эмэгтэйн єндєр юм.
163
Зєєлєн дулаан, гадагшаа чиглэлтэй хvн. Маш нийгэмч. Эвтэй найрсаг байхыг єндрєєр vнэлдэг. Ихэвчлэн дундыг баримтлагч байдаг.
Маш бодитой, vнэнч хvмvvс байдаг. Та хvмvvст vнэнийг хэрхэн эелдгээр хэлэхээ хvртэл мэддэг. Сайшаал магтаалд дуртай. Хайрлаж дурлахдаа тун амархан.
Таны єндєр бол дундаж Австрали эмэгтэйн єндєр юм.
165
Та єєртєє итгэлтэй, амбицтай, идэвхитэй хvн. Мєн та маш гэрэл гэгээ цацарсан хvн. Мєн таны зан чанар ч гэсэн гэрэл гэгээтэй.
Та маш их амжилтанд хvрнэ. Та бол ухаалаг ажилтан, гэхдээ ажилсаг биш.
Заримдаа та их зан, ичгvvргvй байдал гаргадаг. Танд бахархах зvйлс зєндєє бий.
Таны єндєр бол дундаж Франц эмэгтэйн єндєр юм.
168
Хэдийгээр жаахан бvрэг ч гэсэн та мэдрэмтгий, сэтгэл хєдлєлєєр дvvрэн хvн юм. Та бол романтик хvн.
Та нилээд ухаалаг, амьдралын талаар гvн гvнзгий ойлголттой, бодлоготой, эргэцvvлэл ихтэй хvн юм. Та аливаа юмсын яг голыг нь олоод харчихдаг авъяастай. Нарийн нягтлан боддог.
Таны єндєр бол дундаж Герман эмэгтэйн єндєр юм.
170
Та хєгжилтэй, ухаантай, бvтээлч хvн.
Ихэвчлэн уран бvтээлч хvмvvс байдаг. Дэлхий бvхлээрээ таны уран бvтээлд багтдаг.
Мєн та "за" гэдэг vгийг их хэрэглэдэг. Єєдрєг, єгєємєр. Аз туршсан зvйлд ухаангvй дуртай. Боломжгvй зvйлсийг бvтээх дуртай хvн.
Таны єндєр бол дундаж Голланд эмэгтэйн єндєр юм.
173
Та бол хvчирхэг, гэрэл цацруулсан, бага зэрэг зєрvvд хvн. Таныг идеалист гэж хэлж болно. Та орчин тойрноо сайжруулахын тулд хичээн зvтгэдэг.
Бусад хvмvvс тантай эн зэрэгцэнэ гэдэг тун хэцvv - оюун ухааны хувьд ч тэр, бие физиологийн хувьд ч тэр.
Мєн та их биеэ даасан, аливаа зvйлийг ганцаар шийдвэрлэхийг илvvд vздэг.
Таны єндєр бол дундаж Итали эрэгтэйн єндєр юм.
175
Та бол vнэнхvv адал явдал хайгч юм. Таны амьдрал сэтгэл хєдєлгємєєр зvйлсээр дvvрэн.
Та бусдыг єєрийн хvсэл зорилгодоо нийцvvлэхдээ тун гарамгай.
Бусдад нээлттэй, маш амархан харилцаа холбоо тогтоож чаддаг. Та найз нєхєд олонтой хvн.
Танд амьдрах арга зам маш олон бий. Маш олон боломжууд таны ємнє байна.
Таны єндєр бол дундаж Англи эрэгтэй єндєр юм.
178
Та цаанаасаа заяагдсан харилцагч хvн. Бусдыг ойлгох чадвар тань дэндvv сайн.
Та их єгєємєр, нигvvлсэнгvй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог.
Нээлттэй, єгєємєр зvрх сэтгэлтэй учраас олон хvн таныг хvндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан.
Таны єндєр бол дундаж Австрали эрэгтэйн єндєр юм.
180
Та тун эмзэг, сvнслэг хvн. Таны сэтгэл хєдлєл их гvн гvнзгий. Таны дотоод сэтгэлийг єнгийн харвал гvн ухаан, яруу найраг vнэртэх болно. Та ямар ч зvйлийг нэвт шувт харж, бодож чаддаг. Жаахан vл итгэгч байх хандлагатай.
Маш зєрvvд байх хандлагатай. Єндєр шаардлага тавьдаг, тєгс байдлыг эрхэмлэдэг. Ганцаараа ажиллахыг илvvд vздэг. Шаргуу хєдєлмєрч, ямар ч алдаа гаргахгvй.
Таны єндєр бол дундаж Швед эрэгтэйн єндєр юм.
183
Та цаанаасаа заяагдсан харилцагч хvн. Бусдыг ойлгох чадвар тань дэндvv сайн.
Та их єгєємєр, нигvvлсэнгvй. Бусдын багахаан шаналал зовлонг маш мэдэрч ойлгодог.
Нээлттэй, єгєємєр зvрх сэтгэлтэй учраас олон хvн таныг хvндэлж, бахддаг. Олон арга ухаантай. Сэтгэл булаам байдлын хатан хаан.
Таны єндєр бол дундаж Голланд эрэгтэйн єндєр юм.
185
Та тун эмзэг, сvнслэг хvн. Таны сэтгэл хєдлєл их гvн гvнзгий. Таны дотоод сэтгэлийг єнгийн харвал гvн ухаан, яруу найраг vнэртэх болно.
Та ямар ч зvйлийг нэвт шувт харж, бодож чаддаг. Жаахан vл итгэгч байх хандлагатай.
Маш зєрvvд байх хандлагатай. Єндєр шаардлага тавьдаг, тєгс байдлыг эрхэмлэдэг. Ганцаараа ажиллахыг илvvд vздэг. Шаргуу хєдєлмєрч, ямар ч алдаа гаргахгvй.
Та хаана ч явсан тан шиг єндєртэй хvмvvс ховорхон л байдаг.
188
Та ухаалаг, бат бэх тогтвортой хvн. Таны мєрєн дээр байгаа толгой чинь их хvчирхэг юм шvv. Зан чанарын хувьд шvvмжлэлтэй ханддаг.
Чин зоригтой, амжилтын тєлєє гvйдэг.
Аливаа зvйлд хязгаарлагдах дургvй, дvрэм журамд боолчлогдохыг хvсдэггvй. Гэхдээ тэдгээрийг даван туулах тэсвэр тэвчээр, нєєц боломжтой.
Та хаана ч явсан тан шиг єндєртэй хvмvvс ховорхон л байдаг.
191
Зєєлєн дулаан, гадагшаа чиглэлтэй хvн. Маш нийгэмч. Эвтэй найрсаг байхыг єндрєєр vнэлдэг. Ихэвчлэн дундыг баримтлагч байдаг.
Маш бодитой, vнэнч хvмvvс байдаг. Та хvмvvст vнэнийг хэрхэн эелдгээр хэлэхээ хvртэл мэддэг. Сайшаал магтаалд дуртай. Хайрлаж дурлахдаа тун амархан.
Та хаана ч явсан тан шиг єндєртэй хvмvvс ховорхон л байдаг.
193
Та єєртєє итгэлтэй, амбицтай, идэвхитэй хvн. Мєн та маш гэрэл гэгээ цацарсан хvн. Мєн таны зан чанар ч гэсэн гэрэл гэгээтэй.
Та маш их амжилтанд хvрнэ. Та бол ухаалаг ажилтан, гэхдээ ажилсаг биш.
Заримдаа та их зан, ичгvvргvй байдал гаргадаг. Танд бахархах зvйлс зєндєє бий.
Та хаана ч явсан тан шиг єндєртэй хvмvvс ховорхон л байдаг.
196
Хэдийгээр жаахан бvрэг ч гэсэн та мэдрэмтгий, сэтгэл хєдлєлєєр дvvрэн хvн юм. Та бол романтик хvн.
Та нилээд ухаалаг, амьдралын талаар гvн гvнзгий ойлголттой, бодлоготой, эргэцvvлэл ихтэй хvн юм. Та аливаа юмсын яг голыг нь олоод харчихдаг авъяастай. Нарийн нягтлан боддог.
Та хаана ч явсан тан шиг єндєртэй хvмvvс ховорхон л байдаг.

Хэрэв чи батгатай бол чамд юу хориотой вэ?

Харин чиний арьс хэт мэдрэмтгий мөн батагшилт их байдаг бол үүнээсээ сэргийлж юунаас хориглох хэрэгтэй вэ?

1. Нүүрээ байнга усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсны нүхжэлт ихэсч барзайх шалтгаан болдог.

2. Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж, тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй.

3. Өөх тос, давс ихтэй халуун ногоотой хоол хэрэглэх хэрэггүй.

4. Архи, тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг эдгээхгүй байх том шалтгаан болдог.

5. Кофе болон хэт сэргээх бэлдмэл, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн хэрэглэх сайн биш.

6. Баталгаагүй гоо сайхны бараанаас батгаа сэдрээдэг тал бий. Иймээс урьд нь хэрэглэж байгаагүй шинэ тос, пудр хэрэглэхдээ арьсныхаа өөрчлөлтийг ажиглаж сурах хэрэгтэй.

7. Агааржилтгүй халуун газар батгыг ихэсгэнэ. Иймд ажлын өрөө тасалгааныхаа салхивчийг 2-3 цаг тутамд онгойлгож цэвэр агаар оруулаарай.

8. Арьсан дээр ямар нэгэн юм гардаг бол халуун наранд удаан байж, бүгчим газар олон цагаар ажиллах хэрэггүй.

9. Өдөн дэр, ноолууран хөнжил бүр шаардлагагүй. Арьсны өвчнийг эдгээхгүй удвал биеийн дархлаа суларч халдварт өвчнөөр өвчлөх боломжтой.

10. Батгатай хүүхдүүд батгаа нуух гэж маск зүүж, алчуур зүүж, үсээ урт ургуулж нүүрээ халхалдаг. Ингэснээр батга арилахгүй харин ороолт, алчуур, масканд наалдсан идээ бээр арьсаар тархаж батгыг улам сэдрээдэг гэдгийг мартаж болохгүй.

Хөвгүүдийг өөртөө дурлуулах 8 зөвлөгөө....

Эмэгтэй хүнд ямар ч эрэгтэй хүнийг дурлуулах нь маш амархан байдаг гэвэл итгэх үү? Гэвч өөрийн чинь хүссэн биш хүн, бас бусад хүмүүс энэ үед тан руу хандрах эрсдэл байж болохын!!! Эрэгтэй хүнийг өөртөө дурлуулах хамгийн сайн арга бол түүнийг тоохгүй байгаа мэт дүр үзүүлээд явах. Гэхдээ зүгээр нэг тоохгүй биш, түүний анхаарлыг гойд ихээр татчихаад тоохгүй байх нь тэр чамайг их сонирхох болно.


Түүнчлэн доорх аргуудыг туршиж үзээд түүний зүрх сэтгэлийг эзэмдээрэй.

1. Зөв орчинг бүрдүүл …
Дуу чимээ, хүн ихтэй, анхаарал сарних газраас холд. Харин зөөлөн хөгжим эгшиглэсэн намуухан газар оройн хоол идээрэй.

2. Итгэлтэй байдал ихийг бүтээнэ …
Өөртөө итгэлтэй эмэгтэй бол олон эрчүүдийн мөрөөдлийн эмэгтэй байдаг. Биеийн хэл чинь эерэг байх ёстой. Харин битгий хэтрүүлчээрэй.

3. Харц тулгар …
НҮД бол зүрх сэтгэлийг өгүүлж, сэтгэл рүү орох хаалга болдог. Байнга харц тулгарах чухал ч гэхдээ битгий ширтээрэй.

4. Халдаж боломгүй мэт бай …
Үргэлж түүн рүү анхаарал тавих хэрэггүй. Бас хүйтэн хөндий байсаар тэр чамайг сонирхохоо болихоос ч анхаараарай.

5. Түүнийг солиоруулмаар дүр төрхийг бүрдүүл …
Сайхан хувцаслаж, нүүрээ буд. Чиний дур татмаар зүйлүүд болох нүд, хүзүү, уруулаа илүү тодотго. Хэрэв чи өөрийгөө толинд хараад гайхалтай байна гэж үзвэл хийх ёстой үүргийнхээ хагасыг биелүүлсэн гэсэн үг!

6. Дууныхаа өнгийг өөрчил …
Түүний чихэнд аяархнаар дууныхаа өнгийг өөрчлөөд ямар нэгэн юм шивнэ. Тэр чамд дурлах болно.

7. Айлгүйт …
Чи түүнд маш олон аргаар айлгүйтэж чадна. Нүдээрээ цавчлан эмзэг, халдмааргүй харагд. Хөгжилтэй зүйл ярингаа түүний мөр, бугуйнд хөнгөхнөөр хүр. Ярьж байхдаа үргэлж толгой дохихын оронд өөрийн үзэл бодлоо илэрхийлж бай гэх мэт.

8. Сайхан үнэртэй бай …
Чи сайхан үнэртэж байх ёстой. Гоё үнэртэй сүрчиг түрхээрэй, гэхдээ хурц ч биш, бас мэдэгдэхээргүй ч биш байх хэрэгтэй. Тухайн сүрчгээ биеийн дезодаранттайгаа хослуулбал илүү үр дүнтэй.

Таалагдсан хөөрхөн бандиа яаж мсж ээр хэрхэн сэтгэлийг нь хөдөлгөх вэ?

Шинэхэн танилцсан залуу хархvvтэйгээ дахин уулзахын тулд ямар єнгє аястай мессеж бичсэнээр сэтгэлийг нь хєдєлгєж чадах талаар арга чарга бодож суугаа бvсгvй таньд нэгэн бяцхан арга хэльюу.







Танилцах уулзалт болон vдэшлэгэн дээр нэгэн хархvvгийн гадаад тєрх болон биеэ авч яваа байдал, яриа хєєрєє зэрэг нь бvсгvй таньд сайхан сэтгэгдэл тєрvvлж тухайн хархvvд ч та таалагдаж хоёул тун сэтгэл таатай цагийг єнгєрvvлсэн мєч… Гэтэл уулзалтын єдрийн дараагаас залуу хархvvгээс чинь ямар ч холбоо байхгvй бvр мессеж ч ирдэггvй ээ аргаа бараад єєрєє тvрvvлж утасдах гэснээ би чинь ээмэгтэй хvн гэсэн ужиг бодол орж ирээд болиулчихов за яршиг гээд хаячихъя гэхээр тун давгvй залуу болохоор алдчихна гэхээр яс хавталзаад болохгvй тэгээд эцэст нь мессеж бичихээр зориг шулуудав юу гэж ямар утгатай бичихээ мэддэггvй бичээд л устгаад л бичээд л устгаад л…



Яг иймэрхvv асуудалтай хvмvvст зориулж Солонгосын сэтгэл судлалын судалгааны тєвєєс судалгаа хийж vзсэний дvнд дараах аргыг санал болгожээ.

Эмэгтэй та єєрийгєє vнэлэх vнэлэмжийг сэтгэл дундуур бус утга бvхий image–ыг багтаан эрэгтэйгээ болзоондооо ирvvлж чадах мессежэнд анхаарах зvйлvvд нь





1—Эсрэг хvнийхээ зан чанарыг тооцолж бодох

2—ТОхиромжтой vгийг ашиглах

3—хоёр мєрєн дотор багтааж сэтгэгдлээ vлдээх гэжээ.





За тэгээд олон мессежvvд дотроос хамгийн оновчтой болж болох 3-н месежийг нэрлэжээ





1 —-Тоглолтын билеттэй боллоо хамт vзэх цаг зав байгаа болов уу?

2—-Найзтайгаа кино vзэх гэж байна л даа хамт явж vзэх vv ?

3 —-Цаг агаар их хvйтэн байна халуун кофе хамтдаа уух уу?

Мєн уулзалт vдэшлэгэнд танилцсанаас хойшхи єдрєєс эхлээд 3-дахь єдрийнхєє оройны 9-цагаас 12-цагийн хооронд мессеж бичвэл 95 % нь амжилттай болох магадлал єндєр байдаг гэнэ дээ .
Юутай ч мессежээр хайраа олж чадвал бас нэгэн ур чадвар юм даа .

Friday, September 10, 2010

Өсвөр насны охид таргалаад байвал

Охид өсвөр насанд шилжих үед гуя, өгзөг хавиар бага зэрэг таргалж махлах нь бий. Энэ нь бие организмд явагдаж буй өөрчлөлтийн процесстой холбоотой байх нь тодорхой. Гэвч энэ насанд охид өөрийн бие галбиртаа хэт өөнтөгч хандах нь элбэг байдаг тул яльгүй өө согогийг ч томруулж хардаг "шидтэй" болчихдог. Хэрэв гуя /шилбэ ч ялгаагүй/ чинь нэг л бүдүүн санагдаад үнэхээр тайвширч чадахгүй байгаа бол чамд тустай зөвлөмжийг толилуулъя. Юуны өмнө гуяыг "том болгох" нь "багасгах"- аас хавьгүй хялбар гэдгийг чамд шулуухан хэлчихье.
Гэхдээ ийм тохиолдолд ч туслах бүрэн боломжтой гэдэгт итгээрэй. Зөвхөн дасгал бүрийг илүү олон дахин давтаж, мэдээж хэрэг тогтмол хичээллэх хэрэгтэй. Тэр дороо үр дүн нь харагдахгүй байж болох ч нэг, хоёр сарын дараа хүч хөдөлмөр чинь амжилтанд хүрэх л болно.

Нэг. Жийх хөдөлгөөн хийх:
Дээшээ харж хэвтээд унадаг дугуй унах хөдөлгөөн хий. Гэхдээ гол нь гуяны булчинг ажиллуулна. Хөлийн булчинг маш суллах ёстой. Дасгалыг аль болох хурдан хийгээрэй. Аажимдаа хурдыг нэмнэ. Завсарт нь хоёр удаа амрана.


Хоёр. Хөлөө зөрүүлэх.
Дээш харж хэвтээд хөлөө өвдгөөр нь бага зэрэг нугалан, биетэйгээ тэгш өнцөг үүсгэн эгц дээш өргөн булчингаа сулла. Дасгалыг их хурдтайгаар 150 орчим удаа хийнэ. Булчингаа сул байлгаж, хурдан хийхээ мартуузай.

Хэрвээ чи гуяа "багасгахыг" хүсэж байгаа бол хөлийн өлмий дээр болон хагас сууж хийх дасгал, булчин чангаруулах дасгал зэргийг хийхээс зайлсхийх ёстой. Механик иллэг хийдэг хэрэгсэл худалдаж ав. Гуянд өвдөгнөөс эхлэн дээш чиглэлд иллэг хийнэ. Сануулахад тураах бүс, ороолт, элдэв эм тан хэрэглэх нь эрүүл мэндэд хортой шүү. Жирийн дасгал гоолиг болгох бүрэн чадвартай юм.

Дэлхийн хамгийн шилдэг 10 их сургууль

1. Harvard University
2. University of Cambridge

3. University of Oxford
4. Massachusetts Institute of Technology
5. Yale University

6. Stanford University
7. California Institute of Technology
8. University of California at Berkeley
9. Princeton University

10. Imperial College London