THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Friday, September 10, 2010

Өсвөр насны охид таргалаад байвал

Охид өсвөр насанд шилжих үед гуя, өгзөг хавиар бага зэрэг таргалж махлах нь бий. Энэ нь бие организмд явагдаж буй өөрчлөлтийн процесстой холбоотой байх нь тодорхой. Гэвч энэ насанд охид өөрийн бие галбиртаа хэт өөнтөгч хандах нь элбэг байдаг тул яльгүй өө согогийг ч томруулж хардаг "шидтэй" болчихдог. Хэрэв гуя /шилбэ ч ялгаагүй/ чинь нэг л бүдүүн санагдаад үнэхээр тайвширч чадахгүй байгаа бол чамд тустай зөвлөмжийг толилуулъя. Юуны өмнө гуяыг "том болгох" нь "багасгах"- аас хавьгүй хялбар гэдгийг чамд шулуухан хэлчихье.
Гэхдээ ийм тохиолдолд ч туслах бүрэн боломжтой гэдэгт итгээрэй. Зөвхөн дасгал бүрийг илүү олон дахин давтаж, мэдээж хэрэг тогтмол хичээллэх хэрэгтэй. Тэр дороо үр дүн нь харагдахгүй байж болох ч нэг, хоёр сарын дараа хүч хөдөлмөр чинь амжилтанд хүрэх л болно.

Нэг. Жийх хөдөлгөөн хийх:
Дээшээ харж хэвтээд унадаг дугуй унах хөдөлгөөн хий. Гэхдээ гол нь гуяны булчинг ажиллуулна. Хөлийн булчинг маш суллах ёстой. Дасгалыг аль болох хурдан хийгээрэй. Аажимдаа хурдыг нэмнэ. Завсарт нь хоёр удаа амрана.


Хоёр. Хөлөө зөрүүлэх.
Дээш харж хэвтээд хөлөө өвдгөөр нь бага зэрэг нугалан, биетэйгээ тэгш өнцөг үүсгэн эгц дээш өргөн булчингаа сулла. Дасгалыг их хурдтайгаар 150 орчим удаа хийнэ. Булчингаа сул байлгаж, хурдан хийхээ мартуузай.

Хэрвээ чи гуяа "багасгахыг" хүсэж байгаа бол хөлийн өлмий дээр болон хагас сууж хийх дасгал, булчин чангаруулах дасгал зэргийг хийхээс зайлсхийх ёстой. Механик иллэг хийдэг хэрэгсэл худалдаж ав. Гуянд өвдөгнөөс эхлэн дээш чиглэлд иллэг хийнэ. Сануулахад тураах бүс, ороолт, элдэв эм тан хэрэглэх нь эрүүл мэндэд хортой шүү. Жирийн дасгал гоолиг болгох бүрэн чадвартай юм.

0 comments: