Friday, September 10, 2010
Хошин шүлэг
Чөтгөр сэртхийм чиний царайг
Шөнө нь зүүдэлвэл зочин сэрнэ
Чөргөр цагаан хүйтэн гарт чинь
Санаандгүй хүрвэл дотор арзайна
Хүн хүнээс даанч онцгой
Хөвгүүн гэвэл чи л байна
Зориг гарган чамд дурласан
Золгүй амьтан нь би билээ
Хэрвээ чамтай шөнө таарвал
Хэний ч гэсэн сүнс зайлна
Хөөрхий царайг чинь холоос хараад
Хогийн гахай ч бөөлжих байлгүй
Хосгүй гэхэд даан ч хосгүй
Ховорхон төржээ хайрт минь
Үнэнийг хэлхэд чиний дэргэд
Үхэр хэдий царайлаг ч гэлээ
Миний нүдэнд чи минь лав
Мэлхийнээс арай царайлаг юм шүү
Энэ хорвоод чамайг төрүүлсэн
Эцэг эхийг чинь хараал идэг
Энэ хорвоод чамтай учруулсан
Эзэн бурханг ч чатгал аваг
Сайхан царайнд чинь тааруулж
Сарны гэрэлд сараачиж бичлээ
Бичсэн хойноо бодож бодож
Бичиг мэдэхгүйг чинь гэнэт саналаа
Санаагаар унаад яах вэ найз минь
Сайн найзаараа уншуулчина биздээ
Posted by Nomio at 7:00 PM
Subscribe to:
Post Comments (Atom)





0 comments:
Post a Comment