THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Friday, September 10, 2010

Нэг аяга сүү ...Өгүүллэг...



Хорвард сургуулиасаа ирээд л ямар нгэ өл залгах юм худалдаж авахаар явдаг бйалаа.Мэдээж зарах юм хүмүүст нээх их хэрэггүй болохоор тийм ч их амжилттай биш.Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ.Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав.Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа.Харин охин бүхнийг ойлгож байсан тул нэг аяга сүү авчирч өглөө.Хүү сүүг удаан уугаад хармаандаа байсан юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ?гэхэд охин ""Хэрэггүй ээ.Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой""  гэж сургасан гэжэ.Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, их сургуулиа төгсчээ.Цаг хугацаа урссаар л.Алдартай Жонс Хипконсын их сургуулийн эмнэлэг нэгэн хүнд өвчтөн иржээ.Бусад эмнэлэг эч нар оношлох байтугай эмчилж чадаагүй гэнэ.Доктор Хорвард өвчтөний тухай танилцаад бага нас нь өнгөрсөн танил тосгон ........бас мартаагүй нэр.Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр ороход яг мөн.Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр хөөрхөн охин байлаа.Харин өвчинд шаналсан хөөрхий эмэгтэй Хорвардын яаж таних билээ.Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ.Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ.Эмчилгээ дуусч эмнэлэгээс гарах тэр өдөр хагалгааны нийт зардал 10000доллар болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард эмчилгээний хуудсан дээр ямар нэг бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв.Эмэгтэй ийм их мөнгөний дугтуйг айж сандран задалвал ""Та эмчилгээнийхээ төлбөрийг хэдэн жилийн өмнө нэг аяга сүүгээр мөлсөн"" Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

0 comments: